Д.Трамп: Хойд Солонгос дээд хэмжээний уулзалт хийх хүсэлгүй байгаа бол шахалт үзүүлнэ

 

Ирэх сарын 12-нд Сингапурт болох Дональд Трамп, Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалтыг цуцалж магадгүй гэж Хойд Солонгосын Гадаад харилцааны дэд сайд Ким Ки Гван мэдэгджээ.

ГХ-ны дэд сайд Ким Ки Гван мэдэгдэхдээ “АНУ манай улсыг буланд шахаж, цөмийн зэвсгээсээ татгалзахыг тулган шаардах хандлагатай байгаагийн улмаас бид энэ уулзалтыг зохион байгуулах хэрэгтэй эсэхийг эргэн харахаас өөр аргагүйд хүрч байна” гэжээ.

Түүний хийсэн мэдэгдлийн хариуд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд мэдэгдэл хийх үеэрээ “Хойд Солонгосоос дээд хэмжээний уулзалтыг цуцлах талаар бидэнд одоогоор мэдэгдсэн юм алга. Хэрвээ Умард Солонгос энэ уулзалтыг хийх хүсэлгүй байгаа бол тус улсад үргэлжлүүлэн шахалт үзүүлэх болно” гэсэн байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …