Кубад 110 хүн тээвэрлэж явсан онгоц осолджээ

Өчигдөр  Boeing 737 онгоц Кубын Хаванагийн нисэх онгоцны буудлаас хөөрч байхдаа осолджээ.  Cubana de Aviación авиа компанийн онгоц  Кубын нийслэл Хавана хотоос зүүн зүгт Ольгин хотын чиглэлд нисэх ёстой байсан аж.  Осолдсон онгоцонд 110 хүн байсан гэдгийг мексикийн Global Air авиа компанийн мэдэгдэлд дурджээ. Одоогийн байдлаар, онгоцны осолдсон шалтгаан тодорхой болоогүй байна. Ослоос  гурван хүн амьд үлдсэн гэж мэдэгджээ.

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето “Мексик улс Кубын ард түмэн, Засгийн газарт чин сэтгэлийн гүн эмгэнэл илэрхийлж байна” гэжээ.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …