Өчигдөр буюу 2018 оны тавдугаар сарын 20 өдөр Венесуэл улсын ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль болж өнгөрлөө. Тус сонгуульд социалист удирдагч Николас Мадуро 68 хувийн саналаар дахин сонгогджээ. Ийнхүү тэрээр тус улсыг дахин зургаан жил удирдахаар болж байна.
Николас Мадурогийн хүчтэй өрсөлдөгч Хэнри Фалкон санал хураалтын дүнтэй санал нийлэхгүй байгаа илэрхийлж”Бид энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Булхайтай сонгууль болж байна. Дахин сонгууль хийх хэрэгтэй” гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор “Твиттер” хуудастаа “АНУ энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ сонгууль нь “ардчиллыг гутаан доромжилсон хэрэг” боллоо” гэж бичжээ.