Г.Баасан: С. Баярыг АТГ-ын дарга Х.Энхжаргал өрөөндөө дуудан дарамталсан байж магадгүй

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр  Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан”С.Баяр 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хорих 461-р ангид хоригдсон. Бид дөрөвдүгээр сарын 30-ны өдөр түүнийг хоригдсон эсэхийг бүртгэлийн дэвтэр дээрээс хянаж, олон түмэнд мэдээлсэн. Тавдугаар сарын 3-ны өдөр С.Баярыг АТГ-д авчраад Х.Энхжаргал дарга өрөөндөө дуудан дарамталсан байж магадгүй. Яагаад гэхээр С.Баяр нь Эрүүгийн хуулийн 22.1, 22.3-г үндэслэн яллагдагчаар татагдсан байгаа. Хэрвээ энэ хүнийг авчраад мөрдөн байцаах ажиллагаа хийвэл АТГ мөрдөн байцаах тусгай өрөөтэй.

Гэтэл АТГ-ын дарга Х.Энхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны хуулийг зөрчөөд өөртөө давуу байдал бий болгон С.Баярыг өрөөндөө оруулсан. 5-р сарын 3-ны өдөр бид та энэ хүнийг яагаад өрөөндөө оруулсан бэ, камерын бичлэгээ өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Хариуд нь мөрдөн шалгах ажиллагааны нууц учир та нарт хамаагүй гэсэн хариу ирсэн.АТГ-ын даргын өрөөнд мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдахгүй. Тэгэхээр АТГ-ын дарга Х.Энхжаргал нь С.Баярыг дарамталсан байж болзошгүй гэж хардаж байгаа.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс эхлээд Монгол оронд хууль бусаар оффшор данс эзэмшигчдийг зарлах эцсийн өдөр дууссан. Өнөөдрийг хүртэл оффшорчдыг зарлаагүй явж байна. Тийм учраас оффшорчдын нэрийн өмнөөс С.Баяр гэх хүнээр туг тахиж, ард түмнийг хууран мэхлэх ажиллагаа явагдаж байна.

Дараагийн асуудал С.Баярын бие 42 хоногийн дотор яагаад гэнэт муудав. Ийм учраас ОНЗ-өөс Ерөнхий прокурорт С.Баяртай уулзах хүсэлт оруулсан.С.Баяр өөрөө эргэлт авахгүй, гэж хэлээгүй. Түүний өмнөөс зарласан байгаа. Тэгэхээр бид С.Баярын өмнөөс мэдэгдэл хийгээд нийгмээс тусгаарлаад байгаа нь ямар нэгэн байдлаар авлигын том гэрчийг устгах гэж байгаа юм биш биз дээ гэсэн хардлагыг төрүүлж байна”гэж мэдэгдлээ.

 

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …