Ж.Өнөржаргал: Н.Байгалмаагийн нэр хүндэд халдаж байна

Монголоос Их Британийн нийслэл Лондон хот хүрэх 12 мянган км замыг тэмээтэй туулж буй Н.Байгалмаад 57.500 евро залилуулсан гэх Эстони улсын иргэн Рой Страйдер мэдээлэл хийлээ. Тэрбээр “2009 онд Монголд ирсэн бөгөөд тэмээчин бүсгүй Н.Байгалмаатай анх 2011 онд сошиалаар танилцаж, улмаар Н.Байгалмаагийн жуулчны компанид нь тусалж хамтран ажилладаг байсан.

Н.Байгалмаа тухайн үед надтай үерхэх саналыг өөрөө гаргасан. Би түүний саналыг зөвшөөрч улмаар хайртай ч болсон. Анх надтай танилцахдаа нөхрөөсөө салаад хоёр жил болж байна гэж хэлж байсан. Гэтэл салсан гэдэг нь худал байсан юм билээ. Надтай танилцаж мөнгө зээлэхийн тулд худал хэлж байсныг нь би сүүлд мэдсэн. Бид 2016 онд Эстони руу явах тухай ярьсан. Энэ саналыг мөн л Н.Байгалмаа гаргасан. Гэхдээ явахаасаа өмнө Монголд байр авна гээд надаас хүүтэй мөнгө зээлэхийг хүссэн. Би түүнд хайртай байсан учраас 57.500 еврог зээлүүлсэн. Ингээд Эстони руу явна гэдэг ч худал болсон. Мөнгө зээлэхийн тулд намайг ашигласан. Н.Байгалмаа эхний хэдэн сар зээлийнхээ хүүг төлж байгаад сүүлдээ ор сураггүй алга болсон. Би хэдэн сар хүлээсний дараа шүүхэд хандсан. Монгол бол хууль, шүүхтэй орон. Тиймээс шүүхийн шийдвэр шударга гарна гэдэгт итгэж байна” гэв.

Харин тэмээчин бүсгүй Н.Байгалмаагийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Өнөржаргал” Эстони улсын иргэн Рой Страйдер Монголд дөрвөн зорилгоор ирсэн гэдгээ нүүр номдоо бичсэн байсан. Нэгдүгээрт, Европт болох Дээрхийн гэгээнтэн Далай ламын сүсэгтэн олонд зориулах сургаал номлолын айлтгалд Монголчуудын баг бүрэлдэхүүнийг хариуцах.  УИХ-ын гишүүдийн багийг удирдах, баримт киноныхоо уран бүтээлчидтэй уулзах.Н.Байгалмаад мөнгө зээлүүлсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэх гэсэн зорилгоор ирсэн юм билээ. Энэ бүхний цаад зорилго нь Н.Байгалмаагийн аялалд саад хийх гэсэн оролдлого. Европын холбоо Н.Байгалмааг оруулахгүй гэдэг мэдээллийг Европын холбоог төлөөлж Эстони улсын иргэн хэлэх нь сонин биз. Мөн Н.Байгалмааг хилээр гарах гэж байхад нь 10 тэмээг нь битгий гаргуулж өгөөч гэж шүүхэд өргөдөл хүртэл өгсөн. Эстони улсын иргэний ард Монголд том баг ажиллаж байгаа. Тэд шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдож байна. Гаднын иргэн Монгол Улсад ирээд иргэнийг нь ам хэлээрээ доромжилж, УИХ-ын гишүүдийнх нь багийг удирдана гээд л ярьж байна шүү дээ. Н.Байгалмаа мөнгө зээлсэн эсэх нь шүүхээр нотлогдоогүй. Нэр хүндэд нь ноцтой халдаж, аялалд нь саад болж байна гэж мэдэгдэв.

Тэгвэл энэ асуудлаар тэмээчин бүсгүй Н.Байгальмаа өөрийн цахим хуудсандаа”Их олон юм сонсогдож байна даа. Намайг зогсоох хэнд тийм чухал юм бол. Тэртэй тэргүй аль ч нам улсын толгойд байхаас үл хамаараад би болон манай багийнхан бичиг цаасны ажлаар очиж уулзаж л таарна шүү дээ. Гэтэл амь амьдралаа дэнчин тавиад  хийж буй аяллыг минь хүртэл улс төрд хутгаж , сонгууль энэ тэр ярьж элдэв жүжиг тараах нь хэнд хэрэгтэй юм. Намайг зогсоох гэж аймшигтай их хичээж байна даа. Гэгээн мөрөөдөл, итгэл, хөдөлмөрийн хүч их л дээ. Намайг зогсоотлоо хол хэвтэнэ, би чинь тэвчээр зоригийн дуусашгүй дундаргатай хүн л дээ” гэж бичжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …