Хятадын Гуанжоу хотын эмнэлэгт Жулиана Бранди Логбо гэх эмэгтэй кесарево хагалгаанд орж, хоёр ихэр хүүхэд төрүүлсний дараагийн өдөр ихэр охидуудаа харахыг хүсэхэд эмчилгээний төлбөр болох 630 доллар төлөхийг эмнэлгээс шаардсан байна.
Түүний найз Саломе Свийтгаеэ мөнгө олоход нь тусалж байсан хэдий ч 3 хоногийн дараа үнийн дүн нь 800 доллар болсон аж.
Логбо мөнгө байхгүй хэмээн тайлбарлахад төлбөрийг 707 доллар болгон хямдруулжээ. Тэрээр найзынхаа тусламжтайгаар цуглуулсан 350 долларыг төлсний дараа 05 сарын 13-ны өдөр ихрүүдийн хамт эмнэлгээс гарчээ.
Эмнэлгийн албан хаагч Танг бид хүүхдээ харахаас өмнө мөнгөө төл гэдэг шаардлага тавиагүй, харин манай ажилчид хатагтай Логбог мөнгөө төлөөрэй хэмээн ганц удаа сануулсан. Логбогийн ихэр хүүхдүүд дутуу төрсөн тул хүүхдийн тасгаас гаргах боломжгүй байсан хэмээн тайлбар өгчээ.