Тэрбумтан Роман Абрамовичид Израилийн иргэншил олгожээ

Челси клубын эзэн, тэрбумтан Роман Абрамовичид Израилийн цагаачлалын албанаас Израилийн иргэншил олгожээ. Их Британийн визний хугацаа нь дуусч сунгах боломжгүй гэж Британийн засгийн газраас мэдэгдсэний дараа Израилиас иргэншил хүссэн аж. Ингэснээр тэрээр Израилийн хамгийн баян иргэн болж байна.
Их Британид өнгөрсөн гуравдугаар сарын 4-нд сэтгэцэд нөлөөт бодисоор хордогдсон Оросын тагнуул асан Сергей Скрипалын хэргээс болж Абромовичийн визийг сунгахгүй хойшлоод байсан билээ.

Израилийн цагаачлалын албанаас Роман Абрамович Израильд сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог учраас тус улсын иргэншил авах боломжтой гэж мэдэгджээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …