Ц.Нямдоржийн амьдардаг түрээсийн байрыг шалгаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт Хуульзүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн амьдардаг түрээсийн байрыг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст хүргүүлжээ.

Түүний хүсэлтийн дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн амьдардаг гэх түрээсийн байрыг шалгаж байгаа аж.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Х.Бат-Ялалтад Ц.Нямдоржийг шалгаж байгаа талаар албан бичгээр хариу хүргүүлжээ. Уг бичигт “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Хан-Уул дүүргийн нутаг дахь Bella vista хотхонд түрээсийн орон сууцанд амьдарч байгаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж байгаа ба уг асуудал шалгагдаж дуусмагц хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх хариуг танд мэдэгдэх болно” гэжээ.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж …