“Тал нутгийн эзэнт гүрэн” үзэсгэлэн БНСУ-ын үндэсний музейд гарч байна

Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, БНСУ-ын Үндэсний музей хамтран 1997 оноос хэрэгжүүлж буй “Мон-Сол” төслийн 20 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Үндэсний музейд “Монгол: Тал нутгийн эзэнт гүрэн” үзэсгэлэн 2018 оны 5 дугаар сарын 16-наас 7 дугаар сарын 17-ныг хүртэл гарж байна.

Монгол нутгаас илэрсэн хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлс, хүрэл зэвсгийн үеийн олон төрлийн хүрэл эдлэлүүд, төмөр зэвсгийн түрүү үеийн Пазырыкийн булшнаас илэрсэн хувцас хунар, зэр зэвсэг, Хүннүгийн дурсгалаас илэрсэн алт мөнгөн чимэглэл, хүрэл сав суулга, шавар ваар, тэрэгний үлдэгдэл, Түрэгийн Билгэ хааны тахилын онгоны алтан эдлэлүүд, Монголын эзэнт гүрний үед холбогдох Таван толгойн дурсгалаас илэрсэн ширэн гутал, төмөр сэлэм, хуяг, 17-р зууны үед холбогдох Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдийн малтлагаас илэрсэн шавар бурхад, XIX-XX зууны эхэн үед холбогдох угсаатны эдлэл хэрэглэл зэрэг 232 иж нийт 550 үзмэрээс бүрдэх уг үзэсгэлэнг ЭНД  цахим хаягаар сонирхох боломжтой.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …