Хөлбөмбөг үзэх гэж ажлаасаа чөлөө авч болно гэжээ

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын үеэр үндэснийх нь шигшээ баг оролцсон тоглолтуудыг Бразилийн төрийн албан хаагчид ажлаасаа чөлөө авч үзэх боломжтой гэнэ. Энэ тухай “Diario Oficial da Uniao” сонин мэдээлэв.

ДАШТ-ын үеэр явуулж буй энэхүү арга хэмжээ нь зөвхөн тус улсын төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад хамааралтай аж. Орон нутгийн цагаар өглөө болох тоглолттой өдрүүдэд төрийн албан хаагчдын ажлын цаг 14:00 цагаас эхлэх юм гэнэ. Харин үдээс хойш болох тэмцээнтэй өдрүүдэд 13:00 цаг гэхэд ажлаасаа чөлөөлөгдөх боломжтой аж.

Тэмцээний үеэр алдсан ажлын цагуудаа төрийн албан хаагчид тэмцээний дараа нөхөх ёстой бөгөөд ирэх 10 дугаар сарын 31-нээс өмнө амжуулан цагаа нөхөх шаардлагатай юм байна. Түүнчлэн энэ үеэр төрийн бүхий л байгууллагын ажлыг бүрэн зогсоохгүй байхыг хариуцлагатай албан хаагчдад үүрэг болгосон байна.

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” 6 дугаар сарын 14-нөөс 7 дугаар сарын 15-нд ОХУ-ын 11 хотод болох юм. Бразилийн баг ДАШТ-2018-ын Е хэсэгт Швейцарь, Коста-Рика, Сербийн багуудтай учраа таараад байгаа билээ.

Т.Цогт

Санал болгох мэдээ

Эвдэрхий гитар 2,1 тэрбум төгрөг хүрсэн түүх

Нирванагийн тоглолтын үеэр Курт Кобейны газар хага савж, эвдсэн Stratocaster гитарын үлдэгдэл хэсгүүд. Дуудлага худалдаагаар …