Үелэх системийн 119 дэх элементийг гарган авна

Японы Байгалийн ухааны “Рикэн” хүрээлэнгийн эрдэмтэд Менделеевийн үелэх системийн 119 дэх элементийг нийлэгжүүлэн гарган авах зорилгоор өргөн хэмжээний судалгааны ажил хийж эхэллээ. Үүний тулд тэд өөрсдөд нь байгаа бөөмсийн хурдасгуурын хүчин чадлыг 5 дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Энэ тухай “Асахи” сонинд мэдээлжээ.

Эдгээр эрдэмтэд өмнө нь 113 дахь элементийг гарган авсан байна. Уг элементийг “нихоний” (Ng) гэж нэрлэсэн бөгөөд япончууд улс орныхоо нэрийг ингэж дууддаг ажээ.

Менделеевийн үелэх системийн 93 элемент байгаль дээр байдаг бөгөөд 118 хүртэлх бусад элементийг нийлэгжүүлэлтийн аргаар гарган авсан байна. 118 дахь элементийг “оганесон” (Og) гэж нэрлэсэн бөгөөд Оросын нэрт физикч, академичи Юрий Оганесяны дурсгалд зориулан ийм нэр өгчээ.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …