Сингапурт Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин асан Деннис Родман ирсэн байна. Тэрбээр Хойд Солонгост нэг бус удаа ирж байсан бөгөөд АНУ болон Умард Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалтад оролцож, тус болоход бэлэн гэдгээ хэлж байсан билээ. Родман БНАСАУ-д очоод зогсохгүй тэндхийн сагсчдыг дасгалжуулж байсан удаатай. Мөн мань хүн найз Кимдээ Трампын бичсэн “Наймааны урлаг” номыг бэлэглэж байсан юм.
Хоёр улсын төрийн тэргүүний уулзалт эхлээд байгаа бөгөөд удахгүй өргөн бүрэлдэхүүнтэй яриа хэлэлцээр явагдаж эхэлнэ. Өчигдөр Трамп Сингапурт төрсөн өдрөө тэмдэглэсэн бол Ким орой нь хоттой танилцаж, өөрөг зургаа авахуулжээ.