“ДАШТ-2018”-ын нээлтэд 20 гаруй улсын Төрийн тэргүүн хүрэлцэн ирнэ

Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийг үзэхээр дэлхийн 20 гаруй улсын төрийн тэргүүн ОХУ-д хүрэлцэн ирнэ гэж тус тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхий захирал Алексей Сорокин сэтгүүлчдэд мэдэгджээ.

Нээлтийн ёслол энэ сарын 14-нд Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд эхний тоглолт Орос болон Саудын Арабын багаар эхлэх юм.

“Улс орны төрийн тэргүүнүүд дэлхийн аваргын нээлтийн тоглолт болон хаалтыг үзэж сонирхох ихээхэн сонирхолтой байдагт гайхах зүйл байхгүй юм. Өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид манай улсад айлчилж, хөл бөмбөгийн тоглолт үзэж таалан соёрхоно гэдэг сайхан. Тэмцээнд Оросын шигшээ баг ялна гэж найдаж байна” гэж А.Сорокин ярьжээ.

“ДАШТ-2018” ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болно.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …