Хэвлийд байхдаа өөрийнхөө ихрийг залгисан хүү

 watermarkХятадын “Huaxi” аймагт эмч нар хоёр настай хүүгийн гэдсэн дотор хүүхэд бойжсон байхыг олж илрүүлжээ. Хүүг Хиао Фенг гэдэг ба хүүгийн гэдэс өдрөөс өдөрт томорч, сүүлдээ амьсгалахад бэрхшээлтэй болж эхэлсэн тул эцэг, эх нь гайхшран эмнэлэгт авч очжээ. Ингээд эмч нар хүүгийн гэдсийг рентген зургаар хараад бяцхан хүүг жирэмсэн болохыг мэдсэн байна.

Энэ  хачирхалтай зүйлийн шалтгаан нь  хүү гэдсэндээ хөгжил нь зогссон өөрийнхөө ихрийг тээж явсанд байжээ.son1(2)

Ингээд эмч нар түүнийг яаралтай хагалгаанд оруулсан байна. Хүүгийн гэдэснээс гарсан хөгжилгүй ураг 20 орчим см урттай, нуруу нугас, хөл гар нь ургасан эрэгтэй ураг байсан гэнэ.

Эмч нар хүүг эхийн хэвлийд байхдаа өөрийнхөө ихэрийг залгисан байж магадгүй хэмээн таамаглаж байна. Одоогоор яаж ийм зүйл болсон гэдгийг тайлбарлаж чадахгүй байгаа юм байна.

Эх сурвалж:MNEWS.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …