Камбожийн баруун өмнөд хэсэгт оршдог Кампонгсаом мужид гарсан зам тээврийн ослын улмаас тус улсын хунтайж Нородом Ранарит хүнд бэртэж, түүний эхнэр Оук Палла амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн ням гарагт гарсан билээ.
“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, “Уг хэргийг мөрдөн шалгах, шалтгааныг олж илрүүлэх явцад зориуд зохион байгуулсан осол биш байсан нь тогтоогдсон” хэмээн пүрэв гарагт тус улсын цагдаагийн газрын албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.