60 сая төгрөгийн авлига авсан Т.Эрдэнэтуяаг баривчилжээ

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяаг энэ сарын 22-ны өдөр их хэмжээний авлига авч байхад нь газар дээр нь баривчилжээ.

Тэрбээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгэн компанид явган хүний зам хааж барилга барих зөвшөөрлийн тухайд давуу эрх олгосны шан харамжид 60 сая орчим төгрөг авсан хэрэгт буруутгагдсан аж.

АТГаас Т. Эрдэнэтуяаг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр  баривчлан шалгалтын ажиллагааг эхлүүлжээ.

 

Санал болгох мэдээ

Ферраригийн анхны цахилгаан автомашиныг танилцуулжээ

Италийн Феррари компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй анхны автомашин нь болох дөрвөн хаалгатай “Ferrari Luce” гэдэг …