Г.Баасан: 60 тэрбумыг толгойлсон хүн УИХ-ыг удирдаад сууж байна

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Хуулийн байгууллагууд авлигачдын барьцаанд оржээ” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ.

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд 2018 оны хоёрдугаар улиралд ирсэн 87 гомдол АТГ-т шилжинэ орсон. Олон нийтийн зөвлөлөөс 187 иргэдтэй биечлэн уулзсан.Олон нийтийн зөвлөлд ирсэн анхны гомдол 2017 оны 10-р сарын 4-нд АТГ-ын мэдээллийн санд орсон.

Өнөөдөр авлигын барьцаанд ороогүй, авлигын барьцаанд орохыг хүсдэггүй хуульчид, төрийн албан хаагчид байгаа гэдэг олон түмний итгэл алдраагүй байна.Тийм учраас нийгмийн шударга ёсны төлөө авлигын барьцаанд ороогүй хуульчид хүчээ нэгтгэх цаг иржээ. АТГ-д шилжүүлсэн өргөдөл өнөөг хүртэл шийдэгдээгүй байна.60 тэрбум буюу төрийн эрхийг хууль бусаар авсан гэсэн асуудал.

Энэ хэрэг нотлох баримт, гэрчтэй Олон улсын шинжээчийн дүгнэлтээр ямар ч тасралтгүй дуу чимээтэй бичлэг мөн байна гэсэн. Энэ бичлэг явагдсан нь үнэн, алдагдсан нь үнэн. Бичлэгийг эвлүүлэг гэж хэлж байсандаа харамсаж байна гэсэн маш олон улс төрийн гэрчтэй хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Эндээс харахад АТГ бүгд авлигчдйын гарт бүрэн хүлэгдсэн. 60 тэрбумыг толгойлсон хүн өөрөө УИХ-ыг удирдаад сууж байна. Монгол Улсад хууль ёсыг тогтооно гээд. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа гэж хүн байна. Энэ хүний хууль зөрчиж ажлаас халагдсан хүмүүсийн маргаан шүүхийн гурван шатны шийдвэр гарчихаад байна. Д.Жигжиднямаагийн асуудал хэрээс хэтэрсэн. Гэсэн ч энэ хүн “би маш сайн хүн байгаа” гээд телевизээр яриад сууж байна.

Нийслэлийн архивын дарга С.Гаваа гэдэг эмэгтэй байна. Энэ хүн төрсөн дүүгийнхээ нэр дээр архивын цэг дээр төрийн бус байгууллага байгуулчхаад төсвийн мөнгө идээд сууж байна. Гэтэл хүн асуудлыг АТГ хэвлэлийн бага хурлаараа тогтоогдоогүй гэж зарласан. АТГ хэвлэлийн бага хурал дээрээ худлаа мэдээлэл цацаад сууж байна.

Дараагийн асуудал оффшорийн асуудал. Дэлхий даяар оффшортой хүчтэй тэмцэж байна. Монгол улсын оффшор огт шийдэгдээгүй, оффшортой тэмцэхээс татгалзаж байна. Уг нь 4-р сарын 25-ны өдөр оффшортой тэмцэж дуусах ёстой. Охин нь олон орон сууцтай С. Баярын хэрэг яасан. Баривчилж байгаа нэрийн дор ард түмнийг нэг горьдоогоод горьдов оо чи гээд буцаагаад сулласан. Гэтэл С. Баярын талаар бидэнд ирсэн мэдээллээр 2018 оны 5-р сарын 3-ны өдөр АТГ-ын Х. Энхжаргалын өрөөнд хоол идэж тансаглаж, архидаж согтуурхсан байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын …