Магнай трейд, М-Ойл компаниуд хуурамч шатахуун худалдаалж байна

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун худалдагчид иргэдийг хохироож үнэ нэмж байгааг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн 400-500 ААН хуурамч шатахуун худалдаалж байна.Хоёр жилийн өмнөөс хуурамч шатахуун худалдаалагдаж байгааг төрийн байгууллагууд мэднэ.  Шинжилгээгээр ч нотоллоо гэдгийг онцлов.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр хэлэхдээ “УУХҮЯ, Газрын тосны газар, МХЕГ хуурамч шатахуун байгааг хүлээн зөвшөөрдөг ч НМХГ л хуурамч шатахуун байхгүй гэдэг. Тус газраас А80 бензинд октан нэмж АИ92 болгодог гэж тайлбарладаг. Гэтэл Монгол Улсын стандартад шатахуунд нэмэлт, чанар сайжруулагч нэмж болохгүй гээд заасан байгаа.

Биднийг энэ талаар яриад явахад “2017 онд энэ асуудлыг шалгах ажлын хэсэг гарчихсан. Та нар чимээгүй байж бай. Удахгүй холбогдох байгууллагууд энэ асуудлыг гаргаж тавина” гэдэг ч чимээгүй байсаар байна.Хуурамч шатахуун зарж байж дээр нь яагаад үнээ нэмээд байдаг юм бэ. Бид чанаргүй зүйлийг яагаад өндөр үнээр авах ёстой гэж.Шатахууны нэмэлт бүтээгдэхүүнүүдийг татваргүй оруулж ирээд октан багатай шатахуун дээрээ нэмж хутгаад холимог хуурга шиг зүйл л худалдаалж байна.

Бидний зүгээс Сангийн яаманд шатахууны нэмэлт бүтээгдэхүүнд татвар ногдуулах замаар хуурамч шатахууныг байхгүй болгох санал тавьсан. Сангийн сайд бидний саналыг “зарчмын хувьд дэмжихгүй байна” гэсэн хариу ирүүлсэн. УУХҮ-ийн яамнаас ч шатахууны нэмэлт бүтээгдэхүүнд татвар ногдуулах саналыг гаргасан байдаг. Харин Сангийн сайд энэ асуудлыг Засгийн газарт оруулж ирэхгүй байгаа нь хардлага төрүүлж байна.

Манай холбооноос шатахууны үнийн зөвлөлийг тэргүүлдэг УУХҮ-ийн дэд сайд Д.Загджавтай уулзахаар хоёр удаа очсон ч “Энэ асуудлаар уулзахгүй” гээд гаргасан.

Мөн бензинд марганцын агууламж огт байх ёсгүй. Гэтэл 22 хувьтай марганц гараад ирсэн. Бидэнд байгаа баримтаар Магнай трейд, М-Ойл компаниудын худалдаалж буй шатахуун хуурамч байна.

Amber гээд хөндлөнгийн хяналт хийдэг лабораториор АИ92 шатахууныг шинжлүүлэхэд октаны хэмжээ байх ёстой хэмжээнээс өндөр гарсан тохиолдол байна. Хуурамч шатахуунаас болоод автомашин нь эвдэрч гэмтсэн баримтаа  80470303 дугаарын утсанд мэдээлэхийг  уриалж байна” гэлээ.

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …