С. Жавхлан: АТГ эрх мэдэлтнүүдийг хаацайлдаг газар болсон байна

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга М.Энхболд нарт хандан шаардах бичиг хүргүүлэх болсон талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр“Би хоёр ч удаа гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд УИХ-д байгаа оффшор данстай хүмүүсийн мэдүүлгийг и ирүүлэхийг АТГ-д хүргүүлсэн. АТГ надад хоёр удаа учир битүүлэг хариуг өгсөн.АТГ-ыг хянаж байгаа байгууллага алга, тэнд хүмүүс дураараа дургиж байна. АТГ эрх мэдэлтнүүдийг хаацайлдаг газар болсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэнд хоёр зүйлийг амлаж гарч ирсэн. Нэгдүгээрт, оффшортонгуудтай тэмцэж, оффшорт багаа мөнгийг Монголд оруулж ирнэ гэсэн. Хоёрт, 60 тэрбумын асуудлыг шийднэ гэсэн. Гэтэл нэг жилийн хугацаа болж байхад үүнийгээ яагаад хийхгүй байгаа юм бэ. Тиймээс Ерөнхийлөгчийн чихнээс байнга хонх уяна. Долоо хоног болгон ерөнхийлөгч рүү шаардах бичиг хүргүүлнэ.

Авлига албан тушаалын хэрэг юу болж байгааг АТГ-аас утсаар асуухаар шалгаж байна л гэсэн хариуг хэлсэн. АТГ-аас эрх мэдэлтэй байхад нь шалгаж байна гээд цаг хугацаа алдаад байна. Буусны дараа барих юм уу.

Улаан цэнхрээрээ дуудалцсан хоёр нам бол түмэн олны сэтгэлээс аль хэдийн арчигдсан Тэдний хийж байгаа үйлдэл хоёр хар хэрээ бие биеэ гайхав гэгч болж байна. Түмэн олны талд алх цохихгүй байна. Энэ хавар намаржин улаан махны бузрын хэрэг ярилаа” гэлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …