АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хоёр улсын эдийн засгийн харилцаа холбоо хийгээд Украин, Сири дэх нөхцөл байдлыг хамруулсан өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцэнэ гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Түүнчлэн талууд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон гэх асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.
Хоёр улсын удирдагчдын уулзалтыг хаана, хэзээ зохион байгуулах талаар талууд зөвшилцсөн хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өмнө нь мэдэгдсэн юм. Харин Д.Трамп мэдэгдэхдээ, уулзалт НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтын дараа Финландын Хельсинки хотод болж магадгүй гэжээ.
“Аиф” цахим хуудасны мэдээлснээр, ОХУ-ын төрийн тэргүүн Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтонтой хийсэн уулзалтынхаа төгсгөлд АНУ-ын ерөнхийлөгчид мэнд хүргэхийн сацуу, Д.Трамптай уулзах нь чухал болохыг илэрхийлсэн байна.