Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга М.Энхболдыг  нээлттэй сонсголд  оролцохыг хүсч байна 

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт нээлттэй сонсгол явуулахыг УИХ-ын 17 гишүүн дэмжсэн юм. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Б. Бат-Эрдэнэ, Д. Тэрбишдагва нар гарын үсэг зурснаар нээлттэй сонсгол зохион байгуулах боломж бүрдсэн.

Тэгвэл  “60 тэрбум”-ын хэргийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барихаар болсон талаар  мэдээлэл хийлээ.

Тэрбээр”УИХ-ын дарга М. Энхболдын зөвлөх Б. Гүнбилэг 2018 оны 6-р сарын 16-ны өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг “60 тэрбум”-ын гэх хэргийг шалгаад гэмт хэргийн шинжгүй гэсэн тогтоосон тухай мэдээлсэн.

Тухайн асуудлыг нотлох, батлах чиг үүргийн байгууллага нээлттэй байх ёстой. Мэдээллийг ил байлгахгүй байгаагийн улмаас ард түмэн АТГ-т итгэх итгэл өнөөдрийг хүртэл суларсаар байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих, дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт эрх нь улсын язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдлэх тангарагтай. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд бид хуулийн дагуу нууцад хамаарснаас бүх мэдээлэл нээлттэй байх ёстой гэсэн зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.12-р т УИХ-ын гишүүний илтгэл, сонсгол, 7.1.27-т нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу нээлттэй сонсголыг явуулах хүсэлт гаргах, тухай бүрэн эрхээ хэрэгжүүлэх гэж үзсэн болно.

Иймд нийгэмд дуулиан тарьсан 60 тэрбумын хэрэг хэрхэн шийдэгдэх талаарх олон нийтийн сонсголыг МУ-ын Их Хурлын Хаврын ээлжит чуулган хаахаас өмнө зохион байгуулахыг шаардаж байна” гэсэн хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барина.

Нээлттэй сонсгол явуулахыг дэмжсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Л.Болд, Н.Учрал,Л.Оюун-Эрдэнэ,Б.Жавхлан,С.Жавхлан,Х.Болорчулуун,Б.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Дамба-Очир, З.Нарантуяа, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Солтан, А.Сүхбат, Х.Нямбаатар, Л.Энхболд, нарын гишүүддээ баярлалаа гэж хэлмээр байна.

УИХ-ын өчигдрийн чуулганы нээлт нь дээр УИХ-ын дарга М. Энхболд “надад ямар ч гэм буруу байхгүй “гэсэн мэдэгдлийг хийсэн.Хэрвээ та үнэхээрийн гэм буруугүй үнэн юм бол нээлттэй сонсгол дээр хүрч ирээд ард түмнийхээ өмнө энэ хэргийн эргэлзээг нэг тийш нь шийдэж өгөхийг хүсч байна. УИХ-ын Хаврын чуулган 7-р сарын 6-ний өдөр хаагдах төлөвлөгөөтэй байсан гэтэл гэнэт 6-р сарын 29-ны өдөр болгож наашлуулсан. Тиймээс нээлттэй сонсголыг Хаврын чуулган завсарлахаас өмнө зохион байгуулахыг шаардаж байгаа. Ер нь нээлттэй сонсголыг заавал УИХ-ын чуулганы үеэр хийгдэх ёстой биш. Чуулган хуралдаагүй үеэр ч гэсэн зохион байгуулах боломжтой” гэлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …