Эмч, эмнэлгийн ажилтнууд долдугаар сарын 5-наас орон даяар ажил хаяна

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрүүл мэндийн салбарын ажилтнууд төв талбайд цалингаа нэмэгдүүлэхийн тулд есөн өдөр суулт хийсэн билээ. Тэдний суулт түр хугацаанд завсарлаж, зургаадугаар сарын 21-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа суулт зохион байгуулсан.

Эмч, эмнэлгийн ажилчид Засгийн газар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн 3.2 дах заалт, нэмэлт хэлэлцээрийн 1, 3, 5, 7, 8 дах заалтуудыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй үл тоож байна гэж үзэн салбарын сайд С.Чинзоригийг  албан тушаалаас огцрохыг шаардсан юм.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Бидний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс бид улс орон даяар долдугаар сарын 5-ны 08:30 цагаас эхлэн ажил хаялт зарлана.

Ажил хаях үеэр амь тэмцсэн үеийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Бусад үйлчилгээг үзүүлэхгүй. Ажил хаялтад одоогоор 100 гаруй эрүүл мэндийн байгууллагууд нэгдээд байна. Бидний ажил хаялт хугацаагүй. Шаардлагыг хүлээн автал ажил хаяна” гэлээ.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …