Москва хотын метроны буудлууд хөгжөөн дэмжигчдийг гайхшруулж байна

 Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс ОХУ-ыг зорин ирсэн хөгжөөн дэмжигчдийг Москва хотын гайхалтай уран хийцтэй хийгээд тэмцээнд зориулан тохижуулсан метроны буудлууд гайхашруулж байгаа тухай телевизийн “Эн-Эйч-Кэй” суваг мэдээлэв.

ДАШТ-ийг тохиолдуулан уг хотын метроны буудлуудыг хөл бөмбөгийн орчин бүрдүүлэн чимэглэсэн бөгөөд шалан дээр нь торгуулийн цохилт хийдэг талбайг дүрсэлж, ханануудыг нь улс улсын төрийн далбаагаар чимсэн аж. Түүнчлэн хөгжөөн дэмжигчдэд тэмцээн үзэх таатай нөхцлийг бүрдүүлэн зурагтын том том дэлгэц байрлуулсан байна.

Москвагийн метроны буудлууд нь ханын тансаг зургууд, шил, чулуун наамал бүтээлүүд хийгээд чийдэнгийн чамин бүрхүүлүүд зэрэг давтагдашгүй чимэглэл, өвөрмөц хийцээрээ алдартай билээ. Гадаадын хөгжөөн дэмжигчид уг гоёмсог чимэглэлтэй буудлуудын хийцийг алмайран, тэдгээрийн зургийг авахын зэрэгцээ дэмжиж буй багт нь зориулан тохижуулсан хэсгээр зорчих боломжтой байгаа ажээ.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …