
Өнгөрсөн мягмар гарагт болсон усан доорхи археологи судалгааны асуудлаархи эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Албанийн археологчид тус улсын баруун өмнөд хэсэг буюу Грек улстай хиллэдэг бүс нутгийн ойролцоох тэнгисийн гүнд хадгалагдан үлдсэн эртний үнэт олдворууд нь эрдэнэсийн тонуулчдын гарт хялбархан орж буйг анхааруулсан байна.
Албанийн археологич Неритан Цека хэлэхдээ “Албаничууд хийгээд гадаадын жуулчдад зориулсан музей байгуулах цаг нь болсон. Манай улсын эргийн шугам дагуу байрладаг зоогийн газруудыг чимдэг байсан эртний вааран эдлэлүүд хэдийнээ харагдахаа больсон нь тонуулчдын гараар орж алга болж буйн илрэл юм” гэжээ.