Авлигын эсрэг тэмцэл үргэлжилж байна гэж мэдэгджээ

БНХАУ-ын дарга Си Жиньпин тус улсад гүнзгий нэвчсэн авлига, хээл хахуулийн эсрэг тэмцэл үргэлжилж байгааг тэмдэглээд, өнгөрсөн хугацаанд эрх баригч коммунист нам ихээхэн сорилттой тулгарсан тухай мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.

Си Жиньпин зургаан жилийн өмнө Хятадын даргаар сонгогдсон цагаасаа эхлэн авлигыг үндсээр нь устгах кампанит ажлыг эхлүүлсэн ба нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд асан Жоу Юнкан зэрэг авлигын хэрэгт холбогдсон олон арван өндөр албан тушаалтан шоронд ял эдэлж байгаа билээ.

“Би өмнөх үеийн удирдагчдын адил авлигачдыг шийтгэлгүй өнгөрөөхгүй” гэж Хятадын удирдагч тэмдэглээд, авлигын эсрэг тэмцэл хэзээ ч зогсохгүй болохыг намынхаа гишүүдэд анхааруулжээ.

Хятадын дарга лхагва гарагийн орой мэдээллийн “Синьхуа” агентлагт ярилцлага өгөхдөө “Авлигыг үндсээр нь устгаж дуусах болоогүй” гэж онцлон тэмдэглэсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Орос-Америкийн цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцжээ

АНУ, Оросын төлөөлөгчид цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Европ …