Амстердам хот дахь Анне Франкийн амьдарч байсан байшингаас түүний эцэг Отто Франкийн АНУ болон Куба руу хоёр удаа виз хүссэн өргөдөл илгээж байсан баримтыг баасан гарагт олсон байна. 1941 онд Отто Франк АНУ-д амьдарч байсан нэгэн найз руугаа “Би аль нэг улс руу цагаачлах шаардлагатай боллоо. Бидний явж чадах цорын ганц улс нь АНУ гэж бодож байна” хэмээн англиар бичиж байжээ.
Франкийн гэр бүлийнхний зугтан цагаачлах оролдлого амжилт олоогүй бөгөөд еврей үндэстнүүдийг үй олноор нь устгах ажиллагаа ид ширүүссэн 1942 оны долдугаар сарын 6-ны өдрөөс байрнааса гаралгүй нуугдах болжээ. Тэднийг бүгдийг нь фашистуудын хорих лагерь руу албадан шилжүүлсэн бөгөөд гэр бүлийнхнээсээ зөвхөн Отто Франк л амьд үлдэж байсан түүхтэй юм.