Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлуудыг хэлэлцэхээр Пхеньянд айлчилсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд хоёр бэлэг барих юм гэнэ. Бэлгэнд нь Их Британийн дуучин Элтон Жоны “Пуужинтай залуу” дуутай диск багтаж байгаа аж. Энэ тухай “Чосун Илбо” сонин мэдээлжээ.
Д.Трамп Умард Солонгосын удирдагчтай үдийн зоог барих үеэрээ “Пуужинтай залуу” дискийн талаар ярилцжээ. Өнгөрсөн онд хоёр улсын хурцадмал байдал нэмэгдэх үед өөрт нь “Пуужинтай залуу” гэж хоч өгч байсныг нь Ким Жөн Ун АНУ-ын ерөнхийлөгчид сануулжээ. Энэ үед Д.Трамп “Пуужинтай залуу” гэдэг дууг мэдэхгүй биз хэмээн Ким Жөн Унаас асуухад тэрбээр “мэдэхгүй” гэж хариулсан байна.
Тийнхүү энэ дуутай дискийг Ким Жөн Унд дамжуулан өгөхийг Д.Трамп АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаас хүсчээ. Тэрбээр диск дээр гарын үсэг болон ил захидал үлдээсэн байна.