Монголчууд олуулаа болох боломж

Энэ бол үндэстнээ хамгаалсан, уг язгуураа эрхэмлэсэн аугаа их бодлого юм.

 

Хэрэв нэгэн сайхан өдөр УИХ-аас “Монгол улс бол дэлхий даяар тархан суурьшсан монгол үндэстэн хүн бүрийн албан ёсны, цорын ганц төрт улс нь мөн. Монгол үндэстэн хүн бүр Монгол улсын иргэн байж, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, үндэстнийхээ удмын санг хадгалан хамгаалах эрх ба үүрэгтэй” гэсэн заалт Үндсэн хуулиндаа тунхаглачихвал, бид жинхэнэ утгаараа олуулаа болно доо.

Говиос урагш 5 сая, дорнод Сибирт хагас сая монгол бий. Цаана нь Хөхнуур, Шинжаан, Ижил мөрний сав газрын ойрдууд байна. Урианхайн хязгаар, Алтайнхан ч монголчууд. Тэдний наашаа элэгтэй тэн хагас нь ирэхэд л бид 6 сая хүн амтай, дотооддоо боломжийн зах зээлтэй улс болчихно. Жаахан удах гэвэл л Дэ ван шигээ баривчлагдаад буцдаг өвөрлөгч нар маань, хэл усаа мартаж гээсэн буриадууд маань өөрсдийнхөө сонголтоор Монгол улсын бүрэн эрхт иргэн болж, үндэстнийхээ төлөө зүтгэж, үр хүүхдүүд нь монголоор ярьж өснө дөө…

Зохиолч Г.Аюурзана

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …