Улсын хилээ хяналтандаа авчээ

Сирийн засгийн газрын цэрэг тус улсын Иордантай залгаа хилийг хяналтандаа авч, террорист бүлэглэлүүдийн байгуулсан хилийн хууль бус шалган нэвтрүүлэх цэгүүдийг буулгаж эхэлсэн тухай Сирийн зэвсэгт хүчний командлалын төлөөлөгч телевизийн Al Ekhbariya сувагт ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, цэргийн албан хаагчид Иордантай залгаа хилийн шалган нэвтрүүлэх “Насиб” цэгээс Дамаск-Амманы чиглэлийн авто замын аюулгүй байдлыг хангах аж.

Үүний зэрэгцээ Сирийн засгийн газар тус улсын өмнөд хэсгийн Дераа мужид төрийн хяналтыг бүрэн сэргээх талаар зэвсэгт сөрөг хүчинтэй тохиролцсон байна.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …