Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн босгон дээр Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан Монгол Улсын Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа.
Монгол Улсын Ардын жүжигчин Г.Равдан Монголын урлагийн салбарт 40 гаруй жил зүтгэсэн зүтгэлээ өнөөдөр үнэлүүллээ.
Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Ардын жүжигчин цол тэмдэг аваад гарч ирэхэд нь баярын сэтгэгдлийн сонслоо.
Тэрээр “Төр түмнийхээ буянаар өндөр нэр хүндтэй шагналыг хүлээн авна гэдэг бол маш их хариуцлага. Эрхэм нийт үзэгч, сонсогчдодоо баярлаж байна. Зохиолч бүтээлээ уншуулж олон нийтэд хүргэсэн зохиолч, яруу найрагчдадаа баяраа хуваалцмаар байна. Өнөөдөр зөвхөн би баярлаагүй, үзэгч олон ард түмэн минь надтай хамт баярлаж байгаад их бэлэгшээж байгаа.
Өнөөдрийг хүртэл үзэл санаа, үл хэргийнхээ төлөө үнэнчээр зүтгэсэн,Монголынхоо Ардчиллынхаа буян хишгийг хүртлээ гэж бэлэгшээж бодож байгаа учраас Ардчиллынхандаа гүнээ талархаж байна.”гэлээ.
Г.Нараа