Д.Нарангэрэл: Наадмын хуушуурыг баталгаатай газраас авах нь зүйтэй

Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ” Энэ жилийн наадам нэлээн өргөн олон хоног амрахаар байна.  Эрүүл мэндийн яаманд 24 цагийн турш жижүүр ажиллаж 323002 гэсэн дугаарт иргэдийнхээ санал гомдол хүлээж авна.Наадам болох бүх талбайд эмнэлгийн яаралтай тусламжийн багууд тусгайлан ажиллана. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд ч бэлэн байдалд байж өрхийн эмнэлгүүд долдугаар сарын  11-16-ны өдрүүдэд 10:00-15:00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлнэ. Жил  болгон баяр ёслолын үеэр гардаг анхаарах зүйл бол хоолны хордлого юм. Тиймээс хоолны хордлогогүй наадамлахын тулд иргэд маань хүнсээ зөв сонгож, баталгаатай газраас хүнсээ авах, мөн хэт халуун тостой хуушуур идсэний дараа хүйтэн ундаа айраг зэргийг уухаас зайлсхийж анхаарах хэрэгтэй” гэдгийг хэллээ.

.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Засгийн газрын хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн …