Их Британийн засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ

Их Британийн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Жереми Хантыг Гадаад хэргийн сайдаар томилсон тухай РИА Новости агентлаг мэдээлэв.

Европын Холбоо болон Их Британийн хооронд ирээдүйд тогтох худалдааны хийгээд гаалийн харилцааны асуудлаар тус улсын Ерөнхий сайд Тереза Мэйтэй санал зөрөлдсөний улмаас Гадаад хэргийн сайдын албан тушаалаас огцорсон Борис Жонсоны халааг 51 настай Жереми Хант авч байгаа нь энэ аж.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …