Хятадын буддын шашны таван их хайрхны нэг гэгддэг алдарт Фань Жин Шан уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэлээ.
Гүйжөү мужийн Тунрэнь хотын хил дээр байрладаг Үлин нурууны ноён оргил болох тус уул нь далайн түвшнээс дээш 2570 метрт оршдог бөгөөд 402,75 хавтгай дөрвөлжин хэсгийг нь дэлхийн байгалийн өвд бүртгэжээ.
95 хувь нь ой ширэнгээс бүрддэг тус ууланд 801 төрлийн амьтан байдгийн 19 нь нэн ховордсон, 2000 зүйлийн ургамал байдгийн 31 нь улсын онцгой хамгаалалтад бүртгэлтэй юм байна. Мөн уулын тагтад Майдар бурхны бясалгалын дацан байдаг нь шашны ховор содон дурсгалд тооцогддог аж.