Энэ сарын 27-нд хамгийн урт сар хиртэлт болно

Энэ сарын 27-нд 21-р зууны хамгийн урт хугацаанд үргэлжлэх сар хиртэлт тохиох гэж байна. Уг сар хиртэлт Европ, Ази, Австрали, Африк, Өмнөд Америкийн зарим хэсгээр харагдах гэнэ.

2018 оны анхны сар хиртэлт нэгдүгээр сарын 31-нд болж гурван цаг 23 минут үргэлжилсэн юм. Бүтэн харагдах хугацаа нь нэг цаг 16 минут байжээ.Харин ирэх долоо хоногт болох сар хиртэлтийн бүтэн харагдах хугацаа нь нэг цаг 43 минут бөгөөд нийт дөрвөн цагийн хугацаанд үргэлжилнэ.

Энэ зуунд тохиож байгаа хамгийн урт сар хиртэлт” хэмээн АНУ-ын Мариланд мужид байрлах НАСА-ийн Годдард сансрын төвийн геологич Ноа Петро онцолжээ.

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …