Б.Чингис: Будаг гүйцэд хатаагүй байсан

“Шөнийн гудамж”-ны гудамжны замыг энэ долоо хоногт шатрын хөлөгний хэлбэртэй будсан нь цахим сүлжээнд  шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө орсон борооны улмаас тус замын будаг урсаж арилжээ. Энэ асуудалтай холбоотойгоор “Шөнийн гудамж”-ны замыг будсан Жоби” компаниас мэдээлэл хийлээ.

“Жоби”  компанийн Ерөнхий менежер Б.Чингис “Бидний зүгээс нийгмийн хариуцлагаа ухамсарлан улсаас, нийслэлээс ямар ч зардал гаргахгүйгээр Гэрэлт гудамжны менежментийн баг, Замын цагдаа алба болон холбогдох албаныхнаас зөвшөөрөл авч замыг будах ажлаа эхлүүлсэн.

Будаг гүйцэт бэхжихийн тулд 4-5 хоног болох ёстой.  Өнгөрсөн Ням гарагт зам хааж, будгийн ажлыг эхлүүлж энэ Лхагва гарагийн орой зам нээсэн. Будгийг хоёр үе будах ёстой. Гэтэл зам нээх шаардлага тулгарсан тул хоёр үе явж чадаагүй. Бид цаг агаарын нөхцөл байдлыг харзнаж байсан ч ийм ширүүн бороо орно гэж тооцоолсонгүй. Бид улсаас нэг ч төгрөг гаргаагүй, өөрсдөө замыг гоё болгоё гэж санаачлаад хийсэн юм. Гүйцэд хатаагүй, бүрэн бэхжилт өгөөгүй байсан будаг маань борооны улмаас ариллаа. Нийт ард иргэдээсээ хүлцэл өчиж байна” гэв.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …