Дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд амжилттай авиралт хийсэн Монгол Улсын Гавьяат Тамирчин Б.Гангаамаа энэ сарын 4-нд эх орондоо ирэхээр болжээ.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа”Сайн байцгаана уу? Би чинь эсэн мэнд эрүүл саруул бууж ирлээ. К2 гэдэг энэ гайхамшигтай хайрханд эх орныхоо мэндийг уламжиллаа. Одоо бушуухан л та нартайгаа уулзах минь.Сайхан орон сайн хүмүүсийн тус дэмээр олон жилийн бидний мөрөөдөл, хүсэл, нөр их хөдөлмөрийн үр дүнд амжилттай бүтлээ. Pakistan Nepal Mongolia гурван улсын ард түмэнд маш их баярлалаа. Хамтарч ажилласан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ерөнхий ивээн тэтгэгч “Таван богд” группын хамт олон Хаан банк, Говь компани, Улаанбаатар гурил компанид талархан баярлаж байна. Бадар хундага эмнэлэг, Миг даатгал компани болон бусад олон олон байгууллага хүмүүст чинь зүрхний талархлаа илэрхийлье. Бямба гаригт баяртай уулзацгаая” гэж бичжээ.
МУГТ Б.Гангаамаа К2 уулын оргилд долдугаар сарын 21-ний 11:00 цагт гарсан юм.Ийнхүү Б.Гангаамаа нь дэлхийн хоёр дахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн боллоо.