Монгол Улсад АСЕМ–ыг зохион байгуулсаны дурсгалд зориулан “Тэнгэрийн өрх” нэртэй хөшөө сүндэрлэсэн. Энэ түнтгэр ногоон хөшөө ер нь хэнд ч хэрэгтэй юм, ямар ашиг тус ч өгөх юм бүү мэд… Лав л татвар төлөгч иргэд болоод ард түмэн бидэнд ямар ч ашиг байхгүй. Тэрний оронд 100 хүүхдийн цэцэрлэг бариад өгчихсөн бол асар их ашиг тусаа өгөх байлаа.
Үндэсний аудитын газрын АСЕМ-н хурлын зарцуулалтаар хийсэн дүгнэлтээр уг хүрэл цутгамал “Тэнгэрийн өрх” нэртэй хөшөөг 500.0 сая төгрөгөөр бүтээсэн гэжээ. БНХАУ-аас оруулж ирсэн хөшөөний хүрлийг гаалийн татвараас хүртэл чөлөөлжээ
Хөшөөг тээвэрлэх, суурилуулах гээд шат шатандаа явсаар нийтдээ 668,7 сая төгрөгт хүргэн завшжээ. Ийм их хэмжээний мөнгөөр АСЕМ-н дурсгалд зориулж хөшөө босгох нь өнөө л мөнгө идэх аргуудын нэг нь хэнд ч ойлгомжтой. Хамгийн хачирхалтай нь 668.7 сая төгрөгийн зардал гарсанг батлах анхан шатны баримт, ажил хүлээлцсэн акт ч байхгүй… айхаа мэдэхгүй идсэн гэх үү дээ…
Үндэсний аудитын газар хөшөөг их хэмжээний хөрөнгө мөнгөөр босгох нэрийдлээр луйвар хийсэн гэх нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн гэнэ. Хэргийн эзэн тодорхой боловч хэрэг одоо хүртэл шалгагдсаар… эсвэл дарагдсаар…
Улсын хөрөнгө мөнгийг баруун солгойгүй, хайр найргүй хэдхэн луйварчид залгичихдаг энэ үйлдлийг таслан зогсоохын тулд ард түмний өмнө үнэн зөвийг ил шүүж, хулгай хийсэн луйварчдыг торны цаана суулгая. ШУДАРГА Л БАЙЦГААЯ Л ДАА…