Монголын халаасны хулгайчид Тайландад баривчлагджээ

Монгол улсын иргэд болох гурван халаасны хулгайч эх орон руугаа буцахаас нэг өдрийн өмнө баривчлагдсаныг Тайландын цагдаагийн газар өчигдөр буюу Пүрэв гарагт мэдээлжээ.

Жуулчдын халаасыг ухдаг байсан 31 настай И.Ганболд, 39 настай О.Баярсайхан, 34 настай Ц.Оюунболд нарыг Бангкок хотын Патхумван дүүргээс Лхагва гарагт баривчилсан байна.

Долдугаар сарын 25-ны өдөр дөрвөн төлбөрийн карт, 50,000 вонтой хэтэвчээ суйлуулсан Өмнөд Солонгосын жуулчин цагдаад хандсанаар уг хэргийг мөрдөж эхэлжээ.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …