Шинэ Зеландын ерөнхий сайд үүрэгт ажилдаа эргэн оржээ

 

Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн төрснийхөө  дараа зургаан долоо хоногийн дараа шууд ажилдаа эргэн орлоо.Тэрбээр анхныхаа хүүхдийг өнгөрсөн зургадугаар сарын 21-нд  өлгийдөн авсан юм. Жасинда Ардернг жирэмсний амралттай байх хугацаанд ерөнхий сайдын орлогч Уинстон Питерс гүйцэтгэж байсан аж. Хүүхдээ төрүүлэх үедээ ч ажлаасаа  холдоогүй бөгөөд эмнэлэгт байхдаа ч хэд хэдэн чухал асуудалд зөвлөгөө өгөх маягаар оролцжээ.

Жасинда Ардерн удахгүй парламентын чуулганд охинтойгоо сууж, шаардлагатай бол хөхүүлнэ гэдгээ орон нутгийн хэвлэлд ярьжээ.

Мөн есдүгээр сард Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхиий ассамблейн чуулганд охинтойгоо хамт оролцох төлөвлөгөөтэй гэжээ.

 

 

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …