Махны үнэ буурсан байна

5e916860a4d9ecabig1Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн энэ сарын нэгдүгээр долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос долоон нэрийн барааны үнэ тогтвортой, 16 нэрийн барааны үнэ буурсан, харин есөн нэрийн барааны үнэ өсчээ.

Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6914 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7779 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай мах өмнөх долоо хоногтой харьцуулахад 5,3 хувиар буюу 435 төгрөгөөр үхрийн цул махны үнэ 3,2 хувиар буюу 313 төгрөгөөр буурсан байлаа.

Үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд буюу 6930 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4,7 хувиар буюу 343 төгрөг, хонины цул мах 2,8 хувиар буюу 209 төгрөгөөр тус тус буурсан байна.

Хонины мах “Хүчит Шонхор” “Хар Хорин”“Баянзүрх”, хүнсний захуудад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөгөөр худалдаалж байна.

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан гурилын үнэ дээд зэрэг нь 950-1200 төгрөг, 1-р зэргийнх 650-900 төгрөг, 2-р зэргийнх 500-800 төгрөг байв. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 950-аас 1000 төгрөгийн үнэ ханштай байжээ.

 “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Барс”, “Хар Хорин” хүнсний захуудад “Атар” талх хүнсний зах дэлгүүрт 800-900 төгрөгийн үнэтэй байна. Харин “Баянзүрх”, “Бөмбөгөр”, Барс” “Хархорин”хүнсний захуудад хамгийн хямд үнээр буюу 800 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр буюу 900 төгрөгөөр худалдаалж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад төмс 14,1 хувиар буюу 115 төгрөг, лууван 18,0 хувиар буюу 205 төгрөг, байцаа 12,4 хувиар буюу 125 төгрөг, манжин 19,3 хувиар буюу 260 төгрөг, хятад сонгино 3.8 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус буурчээ гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …