Ерөнхий сайд Н.Алтанхуяг 4 дэх удаагаа Үндсэн хууль зөрчснөө өөрөө хүлээн зөвшөөрөв

6f94609c9e9b3a93big

Аливаа улс орны Үндсэн хууль нь бусад хуулийн эх сурвалж болж хүний эрх, эрх чөлөөний үндсэн баталгаа болж байдаг учраас Үндсэн хуулийг ямар нэгэн институци, албан тушаалтан зөрчихөөс хамгаалсан тогтолцоо байдаг. Манайд энэ үүргийг хуулиар Үндсэн хуулийн цэц хариуцан хэрэгжүүлдэг. Өөөрөөр хэлбэл ямар нэг хуулийн заалт, төрийн албан тушаалтны тогтоол шийдвэр Үндсэн хууль зөрчсөн шинжтэй байгааг иргэний гомдлын дагуу Үндсэн хуулийн цэц хүлээн авч бага, дунд, их суудлын хуралдаанаар оруулан хэлэлцэж шийдвэрээ гаргадаг. Үүнийг манайхан “Цэцийн шийдвэрийн дээр хөх тэнгэрл байдаг” гэж хэлцдэг. Энэ нь үндсэндээ цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийн байдаг гэсэн үг юм.

Шинэчлэлийн Засгийн газар ажлаа аваад жил гаруй хугацаа болж байгаа хэдий ч эл Засгийн газар болон Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайдын зарим шийдвэрүүд нь илтэд Үндсэн хуулийг зөрчсөн шинжтэй байсан нь удаа дараа ҮХЦ хэлэлцэх асуудлын тоонд орж байснаар нотлогдоно.Тухайлбал, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын 2012 оны есдүгээр сарын 39 тоот тогтоолоор Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, өөрийнхөө найз гэх Г.Энхтайваныг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Зүй нь бол Засгийн газрын тохируулагч агентлагийн даргыг Засгийн газрын тогтоолоор томиолох ёстой байдаг бол Н.Алтанхуяг,түүнийг Стандарт хэмжил зүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч болгохдоо албан ёсны тогтоол шийдвэр гаргаагүй, “энэ ажлыг Г.Энхтайванд хариуцуулсугай” гэж протокол үйлдээд томилсон байсан нь холбогдох олон хуулийг зөрчсөн үйлдэл болжээ.

Үндсэн хуулийн цэц Н.Алтанхуягтай холбогдох Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийн тухай хэргийг бага суудлын хурлаараа хэлэлцээд хууль зөрчсөн байна гэдгийг түүнд мэдэгдсэн ч Н.Алтанхуяг цэцийн бага суудлын хуралдааны шийдвэрийг үл тоосон байна.Үүний дараа ҮХЦ эл асуудлаар дунд суудлын хуралдаанаа зарлан хуралдуулах гэж байхад, Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэнэтхэн өөрийн хууль зөрчсөн шийдвэрээ өөрөө цуцалж, хууль бусаар ажлаас нь халсан Стандарт хэмжилзүйн дарга Г.Гантөмөрийг ажилд нь эгүүлэн томилжээ. Ингэснээр ҮХЦ эл асуудлаар маргаанаа үргэлжлүүлэх шаардлагаггүй болж, энэ тухайгаа гомдол гаргагчид бичгээр мэдэгджээ.

995511_301132026695610_1958136913_n

Ийнхүү Ерөнхий сайд Н.Алтанхуягын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн болохыг Цэц дөрөв дэх удаагаа тогтоож байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 41.1 зүйлд “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна”, мөн хуулийн 38.2 зүйлд “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдаж, тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, хүний эрх, эрх чөлөөг хамгаална” гэж заасан байдаг ч харамсалтай нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн удаа дараалан хууль зөрчсөн шийдвэр гарган, үүнийг нь тайлбарлахаар “надад хамаагүй” гэж муйхарлан зүтгэж байгаад асуудал ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар орж нэгэнт хууль зөрчсөн нь нотлогдох болонгуут түүнээс урьдчилан хууль зөрчсөн шийдвэрээ цуцлаж байх жишээтэй.

Ерөнхий сайдаасаа эхлээд хуулийг гууль болгон, дураараа зөрчөөд байвал энэ улс оронд хэн хуулийг сахин биелүүлэх вэ?

 

Ц.Мөнх

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …