Жуулчдыг шилжүүлэх ажиллагаа дуусч байна

Индонезид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Ломбок арлын баруун хэсгийн Нуса Тенггара мужийн ойр орчимд гацаад байсан гадаадын жуулчдыг шилжүүлэх ажиллагаа мягмар гарагийн орой гэхэд дуусгавар болно гэж Индонезийн тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч мэдээлэв.

Өнгөрсөн ням гарагт тус арал дээр болсон 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган жуулчин хэцүү байдалд орсон юм. Одоогийн байдлаар арал дээр 400 орчим хүн үлдээд байгаа аж.

“Арал дээр гацсан хүмүүсийг шилжүүлэхээр өнөөдөр 8 завь илгээлээ. Бид жуулчдыг завинд суухаас өмнө тоолж, арал дээр яг хэдэн хүн гацсаныг тооцоолж байгаа. Завиуд нь Бангсал боомтод хүрэх юм” гэж тус мужийн тэнгисийн цэргийн командлагч Луди Михардо мэдэгджээ. Түүний хэлснээр, даваа гарагийн өглөөнөөс эхлэн 3000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.. Жуулчдыг Бангсал боомтоос мужийн нийслэл Матарам хот хүртэл автобусаар тээвэрлэн хүргэж байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Өвлийн олимп: Америкийн тэшүүрчин олимпын дээд амжилтыг шинэчиллээ

Америкийн тэшүүрчин Жордан Штольц эрэгтэйчүүдийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, өвлийн Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. …