Магнай “Жаст” болон “Магнай трейд” компани нэгдэж байгаа бол биднээс зөвшөөрөл авах ёстой

jastshatСүүлийн үед ард олныг шатахуунаар дарамталдаг невт импортлогч компаниуд хуулийг уландаа гишгэн улам л даварсаар байгаа билээ.

Тэд дураа хүрэхээр үнийг өсгөж, эдийн засгийг хяраадаг. Эдгээр хувийн хэвшил болсон импортлогч компаниуд хэдхэн өдрийн өмнө шатахууны үнийг 50 төгрөгөөр нэмсэн. Харин  эдгээр нефть импортлогч компаниудад ШӨХТГ-аас албан тоот бичиг хүргүүлэхээр болжээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай “Шатахууны үнэ зах зээлээ даган өсөх, үгсэн хувилдаж өсгөх нь мэдээж хоёр өөр асуудал юм. Одоогийн байдлаар бид “Жаст” болон “Магнай трейд” компанид яагаад нэг өдөр үнээ нэмсэнийг нь тодруулах зорилгоор албан бичиг явуулсан. Хариу нь албан ёсоор ирээгүй байна. Саяхан надад “Жаст” компанийг “Магнай трейд” авч байгаа гэсэн албан бус мэдээлэл ирсэн.

Өрсөлдөөний тухай хуулинд зааснаар нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нэгдэх болсон тохиолдолд манай байгууллагаас зөвшөөрөл авах ёстой байдаг. Дээрх байгууллагуудаас тийм хүсэлтийг өнөөдрийн байдлаар хүлээж аваагүй байгаа учраас албан бичиг хүргүүлсэн юм” гэв.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …