Чилийн Ерөнхийлөгч асанг НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссараар томилжээ

НҮБ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерешийн тушаалаар Чилийн Ерөнхийлөгч асан Мишель Бачелетийг НҮБ-н Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссараар томилжээ.

Бачелет нь Чили улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч бөгөөд 2006-2010, 2014-2018 онуудад тус, тус нэр хүндтэй албан тушаалыг хашиж байжээ. Тэрээр Ерөнхийлөгчөөсөө буусны дараа НҮБ-н дэргэдэх Эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлыг хангах дэд хорооны дарга болсон бөгөөд удалгүй энэ албан тушаалд томилогдсон юм.

НҮБ-н удирдлагууд түүнийг энэ нэр хүндтэй албан тушаалыг хашиж, олон улсад хүний эрхийг сахин хамгаалах тал дээр шинэ аэжхиц гаргана гэж дүгн буйгаа мэдэгджээ.

 

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …