Алуурчин халим үхсэн зулзагаа орхилгүй 16 хоножээ

 Үхсэн тугалаа орхилгүй 16 хоногийн турш дагаж хөвсөн алуурчин халим дэлхий дахины анхаарлыг татаад байна.

Долдугаар сарын 24-нд Ванкувер арлын эргээс холгүй нэгэн алуурчин халим үхсэн тугалаа даган хөвж явсан байна. Гэвч энэ өдрөөс 16 хоногийн дараа буюу өнөөдөр хүртэл уг халим тугалаа орхиогүй байсныг судлаачид анзаарчээ.

Алуурчин халим үхсэн тугалаа хамгийн удаандаа 7 хоног орхилгүй даган хөвдөг боловч энэ халим 16 хоног үхсэн тугалтайгаа хамт байгаа нь хамгийн удаан тохиолдол болж байна гэж судлаачид хэллээ.

“Энэ халим хоёр дахь удаагаа тугалаа алдсанаас болж ийм удаан хоргодон байгаа байх. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ халим хоёроос ч их тугалаа алдсан байх магадлалтай юм. Зулзагаа алдана гэдэг эдгээр амьтдын хувьд эмгэнэлтэй хэрэг бөгөөд сүүлийн үед ийм явдал тохиолдох нь элбэг болж байна” гэж Халим судалгааны төвийн ахлах эрдэмтэн Кен Балькомб хэллээ.

Үүний зэрэгцээ тэрбээр, уг халимын тугалыг долдугаар сарын 24-нд үхсэн байж магадгүй гэж судлаачид үзэж байгаа бөгөөд ямар шалтгааны улмаас үхсэнийг тогтоогоогүй байна гэж хэлэв.

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …