Оюуны тамирчид Дэлхийн цомын тэмцээнд үнэмлэхүй ялалт байгуулав

БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan” дэлхийн цомын тэмцээн энэ сарын 10-12-нд болж дүнгээ танилцууллаа. Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт оролцсоноос Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, 3 цомын 2-ыг нь тус тус хүртэн тэргүүн байр эзэллээ.

Тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус /бусад тэмцээнтэй адил биш/ 6 төрлөөр өрсөлдсөн юм. Тэмцээний үеэр “Хурдны хөзөр” төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг ердөө 14 секундэд тогтоож алдаагүй санаснаар Б.Шижир-Эрдэнэ дэлхийн дээд амжилт тогтоожээ.

Тэмцээний төгсгөлд шилдэг 12 тамирчин гурван багт хуваагдаж телевизийн том шоу нэвтрүүлэгт орж тархины гайхамшгийг харуулж өрсөлдсөн бөгөөд BBC, CCTV зэрэг телевиз сурвалжилсан байна.

Нас насны ангилал болон нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.

Өсвөр насны ангилал:
1- р байр : ОУИМ Э.Лхагвадулам – 7233 оноо
2-р байр : Их Мастер М.Уянга – 6115 оноо
3-р байр : Б.Лхагвадорж – 5165 оноо

Насанд хүрэгчид:
1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр – 8191 оноо
2-р байр : ОУИМ Simon Reinhard – 7416 оноо
3-р байр : ОУИМ LiYang – 7069 оноо

Нийлбэр дүнгээр:
1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр – 8191 оноо
2-р байр : ОУИМ Simon Reinhard – 7416 оноо
3-р байр : ОУИМ Э.Лхагвадулам – 7233 оноо

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …