Япон улсад хэт халууны улмаас 140 гаруй хүн нас баржээ

Япон улсад хэт халууны улмаас 4 дүгээр сарын 30-наас хойш 144 хүн нас барж, 70 мянга гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай тус улсын гал түймэртэй тэмцэх газар мэдээлжээ.

Халууны улмаас 8 дугаар сарын 6-наас хойш буюу нэг долоо хоногийн дотор 6 хүн нас барсан байна. Мөн халуунд цохиулсан 7079 хүнийг эмнэлэгт  хүргэжээ. Халуунд цохиулсан хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь цаг агаарын байдал улс даяар нэгэн хэвийн халуун байгаатай холбоотой юм. Түүнчлэн өдөр бүр янз бүрийн дүүргүүдэд цаг агаарын байдал 40-с дээш хэмтэй байгаа аж. Тухайлбал өнөөдөр,  Фукуока болон Хиросима мужид 37 хэмийн дулаантай байгаа бол Осака болон Нагоя хотуудад 36 хэм халуун байгаа аж.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …