Хятад жуулчид бүдүүлэг үйлдлээрээ улсынхаа нэр хүндийг гутаадаг

4c6e67d0cee0a529fe447ecbf87c3d907b5086d1Хятад улс аялал жуулчлалын салбараа жилдээ асар их орлого олдогч, хятадын жуулчид гадаадын улс оронд очихоороо ихээхэн соёлгүй бүдүүлэг аашилж улсынхаа нэр хүндийг гутаадаг байна.
Үүнээс үүдэн  Хятадын жуулчдад олон нийтийн газар хамраа ухаж, усан сан дотор шээж, нисэх онгоцон дотроос аврах хантааз хулгайлах зэргийг нь хориглосон байна.
Хятадын засаг захиргаанаас гаргасан соёлтой аялал жуулчлалын зааварчилгаанд ийм хоригуудыг оруулжээ.
Тэрхүү зааварчилгаанд мөн хамрынхаа үсийг тайрахаас гадна шүдээ гараараа ухахгүй байхыг зөвлөсөн аж. Мөн тус улсын жуулчид гадаад улс, оронд очоод нийтийн бие засах газарт удаан сууж, суултуурыг нь завааруулж, шөлийг тавагнаас нь ууж, дуу чимээ гарган хоол идэхгүй байхыг зөвлөсөн байна.
Мөн энэ зөвлөмж дотор тухайн улс, оронд хэрхэн биеэ авч явахыг зааварчилжээ. 64 хуудас бүхий энэ зааварчилгааг тус улсын аялал жуулчлалын үндэсний холбооноос гаргасан гэнэ. Хятадын жуулчид энд тэнд очоод эвгүй үйлдэл хийдэг тул улсынхаа нэр хүндийг гутааж байна гэж тэд үзжээ.
Ugluu-logo17

 

 

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …