Кучиноэрабуд орших галт уулын аюулын түвшинг нэмэгдүүлжээ

Япон улсын баруун өмнөд хэсгийн Кагошима мужийн Кучиноэрабу арал дээр оршдог галт уулын аюулын түвшинг нэмэгдүүлж, нүүлгэн шилжихэд бэлтгэлтэй байхыг нутгийн оршин суугчдад анхааруулаад байна гэж тус улсын цаг уурын агентлаг лхагва гарагт мэдээлэв.

Кучиноэрабу арал дээр газар хөдлөх магадлал нэмэгдэж байгаа нь агентлагийн мэргэжилтнүүдэд ажиглагдсан учир аюулын түвшинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргажээ. Мөн эрч хүчтэй цацагдах галт уулын чулуулаг хийгээд элдэв хольцтой тоосноос болгоомжлохыг ард иргэдэд анхааруулсан байна.

Уг арал дээр 2015 онд галт уулын хүчтэй дэлбэрэлт болж, арал дээр амьдардаг бүх оршин суугчийг буюу 137 хүнийг албадан нүүлгэн шилжүүлж байжээ.

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …