Хоёр Солонгос эдийн засгийн нэгдсэн бүс байгуулж магадгүй

Өмнөд болон Умард Солонгосын эрх баригчид эдийн засгийн нэгдсэн бүс байгуулж магадгүй хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ ин мэдэгджээ.

“Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын төрийн тэргүүн хэлэхдээ хилийн Кёнгидо болон Канводно мужийн дүүргүүдэд ийм бүс байгуулж магадгүй гэжээ. Хоёр улсын хооронд энх тайван байдал тогтсон нөхцөлд л энэ бүхэн боломжтой хэмээн тэрбээр хэлсэн байна.

Эдийн засгийн нэгдсэн бүс байгуулах нь бүс нутгийн хөгжлийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг болон дунд үйлдвэрлэлийн хөгжилд нөлөө үзүүлнэ гэж Мүн Жэ Ин онцлон тэмдэглэжээ.

 

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …